“Facebook” компани нь хэрэглэгчдийнхээ хувийн нууцтай холбоотой мэдээллийг зохисгүйгээр ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрч 5 тэрбум долларын торгууль төлөхөөр болсон байна.Энэхүү торгууль нь АНУ-ын Холбооны худалдааны комиссын (FTC) зүгээс америк компанид ногдуулж байсан хамгийн их хэмжээний торгууль болсон тухай “Reuters” агентлаг мэдээлж байна.

Тус комисс хэрэглэгчдийн хувийн өгөгдлийг хууль бусаар тараасан тухай мөрдөн байцаалтын материалтай танилцсаны дараагаар таван гишүүний гурав нь “Facebook”-д торгууль ногдуулах нь зүйтэй гэж үзжээ. Гэвч торгуулийн хэмжээ нь Америкийн улс төрийн өндөрлөгч ихээхэн маргаан дэгдээж, улмаар тус компанийн хувьцаа 1,8 хувиар унажээ. 2018 онд яг энэ сэдэвтэй холбоотой дуулианы дэгдэж,”Facebook“-ийн хувьцааны үнэ7 хувиар буурахад Цукербергийн хөрөнгө 4,9 тэрбум доллараар нимгэрсэн тухай яригдаж байсан билээ.

Хэрэглэгчдийн хувийн мэдээллийг зүй бусаар ашигласан тухай мэдээлэл анх 2016 оны Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилтай холбоотой тархаж байсан. Тэр үеэр Британийн “Cambridge Analytica” консалтингийн компани нь Трампын талд сурталчилгаа явуулахаар “Facebook”-ийн 87 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг хууль бусаар олж авсан гэж буруутгаж байсан юм.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн