Сөүлийн гадна тойргийн /서울외곽순환고속도로/ Өы Жонг Бү-Янг Жү хурдны замд “Янг Жү хотоос Жанг Хөнг чиглэлд, хурдны зам дээр нэгэн хүн гүйж явна” гэсэн дуудлагын дагуу цагдаагийн газрын эргүүлийн албаныхан тус этгээдийг саатуулжээ. Мөн хурдны замын Са Пэ Сан нүхэн гарцны ойролцоо 1 дүгээр зам дээр зогсох 1 тонн даацын ачааны машин /портер/-аас ухаан алдсан бас нэг хүн байгааг илрүүлсэн нь хоёул Монгол улсын иргэд болох нь тогтоогдсон аж.
Мөрдөн байцаалтын явцад зам дээр гүйж явсан А нь ухаан алдсан Б-д тусламж дуудах учраа ололгүй сандарсны улмаас ийнхүү хурдны зам дээр гүйж явснаа, мөн тэд Санг Гэ дунг-аас Өы Жонг Бү чиглэлд явж байснаа хүлээсэн бөгөөд жолоо барьж явсан Б нь тус улсад хууль бусаар оршин суудаг нь тогтоогдсон гэнэ. Түүгээр ч үл барам Б нь жолооны үнэмлэхгүй жолоо барьж явсан хэрэгт давхар шийтгэгдэх магадлалтай байгаа аж.
Цагдаагийн газраас тэднийг Сөүлээс Өы Жонг Бү хүртэл явж ирсэн замыг нарийвчлан шалгаж, унаж явсан автомашины эзэн холбогдогчийг тогтоохоор ажиллаж байгаан дээр шалгалтын үр дүнгээс хамааран цагаачлалын албанд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх юм байна.
2 comments
сонирхолтой
сонирхолтой…