Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадам Уяачдын наадмаар үргэлжилж байна. Өнөөдөр Хүй долоон худагт уралдсан эрлийз дунд насны морьдийн уралдаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Л.Ганболдын хүрэн халзан түрүүллээ.
Энэ ангилалд хязаалан болон шүдлэн насны морьд хамтдаа уралддаг бөгөөд гарааны зурхайгаас 89 хурдан хүлэг эргэсэн байна.
- Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Их Уул сумын уугуул Б.Мөнхбаярын хээр,
- Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул З.Батбаярын бор,
- Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Ц.Хүрэлтулгын хүрэн,
- Айргийн тавд Баянзүрх дүүргийн харьяат Л.Мөнхсайханы хээр морьд хурдалсан байна.