Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны Соёолон насны морины уралдаанд айрагдаж, торгон жолоогоо өргүүлсэн шандаст хүлгүүдийн уяачдад Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин гардуулсан бол түрүүлж айрагдсан унаач хүүхдүүдэд Ерөнхийлөгч Х.Баттулга гарын бэлгээ гардууллаа.
Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд 200 орчим хүлэг 1 км замд шандас хурдаа сорьж Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Гончигийн Чинзоригийн хээр торгон жолоо өргүүлж, унаач 12 настай О.Өсөхбаяр хурдлуулсан юм.
- Түрүү магнай Аман хүзүүнд Архангай аймгийн Хотонт сумын Д.Лхагвасүрэнгийн халиун,
- Айргийн гуравт Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Сүхбаатарын Батмөнхийн халтар,
- Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Жаргалтулгын Эрдэнэбатын шаргал,
- Айргийн тавд Говь-Алтай аймгийн шарга сумын харьяат Даваагийн Амарсанаагийн хүрэн даага тус тус хурдаллаа.
Хурдан шүдлэнгийн уралдаанд 350 үрээ бүртгүүлснээс 236 шүдлэн тоосоо өргөв. Энэ жилийн төрийн наадамд Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Ганзоригийн Ганбаярын хар үрээ төрийн торгон жолоог өргөлөө.
- Аман хүзүүнд Төв аймгийн Баян сумын уугуул уяач Баасансүрэнгийн Нямжавын хар,
- Айргийн гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул Гончигийн Баттулгын зээрд халзан,
- Айргийн дөрөвт Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул Монгол Улсын алдарт уяач Балдоржийн Баярдоржийн хар халзан,
- Айргийн тавд Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Очирбатын Амгаланбаатарын хээр алаг хурдалж, унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа.
Хязаалан насны уралдаанд 298 үрээ бүртгүүлж, 184 үрээ тоосоо өргөлөө. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, “Ажнай” галын гишүүн Д.Даяндэмидийн хонгор үрээ төрийн торгон жолоо өргөж түрүү магнай хүртэв.
- Аман хүзүүндӨвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнхбатын зээрд,
- Айргийн гуравт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Н.Баттөмөрийн хүрэн,
- Айргийн дөрөвт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн уяач Т.Цогбадрахын цавьдар,
- Айргийн тавд Төв аймгийн Баян сумын уугуул Х.Нямжавын хээр тус тус хурдаллаа.
Соёолон насны морьдын уралдаанд 200 гаруй хурдан соёолон шандас сорилоо. Түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Нийслэлийн алдарт уяач Дагвасамбуугийн Очирсүрэнгийн зээрд. Магнайд хурдалсан Мөнгөн хошуут зээрд соёолонг 11 настай Ц.Өсөхбаяр хүү унаж хурдлуулсан.
- Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Сэрээтэрийн Баярсайханы халиун,
- Айргийн гуравт Монгол улсын алдарт уяач, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Сашкагийн Эрдэнэбатын уясан зээрд халзан,
- Айргийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын уугуул, Улсын Дээд шүүхийн шүүгч Сандагийн Нямжавын халтар,
- Айргийн тавд Увс аймгийн Тэс сумын харьяат Н.Дамдий-Ядамын цоохор соёлон хурдаллаа.
Үндэсний их баяр наадмын Их насны 271 морь шандас шалгаж, Монгол Улсын Тод манлай уяач Т.Галбадрахын бор түрүү магнайг хүртэв.
- Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэрэндоржийн Мөнххуягийн цавьдар,
- Айргийн гуравт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, Алдарт уяач Х.Бадамсүрэнгийн хээр,
- Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Нямын Баттөмөрийн хар,
- Айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд тус тус хурдаллаа.
Азарганы уралдаанд гарааны зурвасаас 163 хурдан хүлэг хурд сорьж Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Тод манлай уяач О.Батбилэгийн зээрд халзан, бунд тамгатай хонгор азарга төрийн торгон жолоог өргөлөө. Магнайд түрүүлсэн хонгор азаргыг 10 настай Мөнгөнзулын Түшиг хурдлуулжээ.
- Аман хүзүүнд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Ө.Пүрэвбаатарын загал,
- Айргийн гуравт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Х.Мөнхтулгын бор азарга,
- Айргийн дөрөвт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул Б.Эрдэнэбатын мөлүү хул,
- Айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уугуул аймгийн алдарт уяач Д.Лхагвасүрэнгийн бор азарга тус тус хурдаллаа.