Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдааныг Хүй долоон худагт өнөөдөр Төрийн гурван өндөрлөг буюу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Их хурлын дарга Г.Занданшатар нар үзэж сонирхжээ.
Хурдан дааганы уралдааны түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, уяач Д.Очирсүрэнгийн сартай зээрд даага хурдалж, унасан хүүхэд, уясан эзэн, наадамчин олныг баясгасан юм.
Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, С.Баярсайханы халиун, айргийн гуравт Баянхонгор аймгийн Баянбулагийн сумын уугуул, Ч.Махбалын хүрэн ажнай тодров. Харин айргийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын уугуул, уяач С.Нямжавын сартай хээр, айргийн тавд Увс аймгийн Тэс сумын уяач Ц.Дамдин-Ядамын цоохор үрээ хурдалж, торгон жолоо өргүүлсэн юм.