Гибралтарын эрх баригчид долдугаар сарын 4-нд саатуулсан Ираны нефть тээвэрлэгч хөлөг онгоцны ахмад болон нэг гишүүнийг баривчилсан хэмээн мэдээллээ.
Ахмадын усан онгоцноос бичиг баримтууд болон электрон төхөөрөмжүүдийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжилж байгаа учраас нефть тээвэрлэгчийг саатуулах гэнэ.
Пиренейн хойгийн өмнөд хэсэгт байрладаг Их Британийн эзэмшлийн нутаг дэвсгэр болох Гибралтарын эрх баригчид уг нефть тээвэрлэгчийг Европын холбооны хориг арга хэмжээг зөрчин Сири рүү нефть тээвэрлэж байсан хэмээн үзэж, өнгөрсөн долоо хоногт саатуулсан юм.
Харин Иран улсын эрх баригчид нефть тээвэрлэгч болон хөлгийн багийнхныг нь баривчилсныг хууль бус хэмээн мэдэгдээд, тэдгээрийг яаралтай суллахыг шаардаж байгаа ажээ. Мөн энэ явдлын эсрэг хариу арга хэмжээ авч магадгүй гэж Ираны Хувьсгалт гвард мэдэгдсэн байна.