Наадмын эхний өдөр (2019.07.11) нийслэлийн хэмжээнд 44 хүүхэд эцэг эхээсээ төөрсөн. Тэдний 30 нь Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд төөрснийг Цагдаагийн штабын алба хаагчид эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ.
Мөн өдрийн орой Сүхбаатарын талбайд болсон Улаанбаатарын үдэш шоу арга хэмжээний үеэр 11 хүүхэд эцэг эхээсээ төөрч, цагдаагийн алба хаагчид ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
Үүнээс гадна Хүй долоо худагт гурван хүүхэд алга болжээ. Баяр наадмын үеэр хүүхдээ дагуулаад явж байгаа эцэг эхчүүдийн хараа хяналт сул байгааг Цагдаагийн байгууллага анхааруулж байна. Бага насны хүүхдийг дагуулж явахдаа анхаарал, сонор сэрэмжтэй байж, Хүй долоо худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж буй Хүүхдийн түр хамгаалах байранд түгээж байгаа бага насны хүүхдүүдэд аюулгүйн бугуйвч зүүж өгөх хэрэгтэйг холбогдох ажилтнууд зөвлөж байна.
Энэ нь хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх бөгөөд эцэг эх, олон нийт холбогдох байгууллагуудаас өгч байгаа сэрэмжлүүлэг мэдээллийг цаг алдахгүй авч байхыг анхаарна уу.
Цагдаагийн байгууллагаас баяр наадмын үеэр 1400 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд 06.00-21.00 цагийн хооронд ажиллаж байна.