Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаанд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Г.Чинзоригийн халтар даага түрүү магнай хүртлээ.
Наадамчин олны өхөөрдлийг төрүүлж, хайрыг татдаг уралдааны нэг бол дааганы уралдаан. Энэ жил 284 даага бүртгүүлснээс 54 даага сэрвээний өндөр, үүлдрээсээ болж хасагдсан байна.
Дааганы уралдааны айргийн 5 -д хурдалсан хүлгүүд
- Аман хүзүүнд Архангай аймгийн Хотонт сумын Д.Лхагвасүрэнгийн халиун,
- Айргийн гуравт Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Сүхбаатарын Батмөнхийн халтар,
- Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Жаргалтулгын Эрдэнэбатын шаргал,
- Айргийн тавд Говь-Алтай аймгийн шарга сумын харьяат Даваагийн Амарсанаагийн хүрэн даага нар багтсан байна.