Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд газар газрын 247 хүлэг хурдан хүлэг бүртгүүлсэн ч 190 хүлэг уралдсан байна. Өглөө 08.00 цагт гараанаас гарах байсан хурдан соёолонгийн уралдааныг үзэх иргэд Хүй долоон худагт 05.30 цагаас эхлэн ирцгээсэн байна.
Хурдны түрүүг Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат нийслэлийн харьяат Дагвасамбуугийн Очирсүрэн зээрд авч Төрийн наадамд торгон жолоогоо өргүүллээ.
Гэрэл зураг: 2017 оны Улсын баяр наадмын соёолон насны уралдааны зургийг ашиглав.