Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам үргэлжилж байна. Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэхэд наадмын хуушуур 1500-2000 төгрөгийн үнэтэй байгаа бол нэг аяга айраг 2000 төгрөг, кока кола 1500-2000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Худалдаачид махны үнэ нэмэгдсэн тул наадмын хуушуурын үнэ нэмэгдсэн гэж тайлбарлав. Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяраар наадмын хуушуур 1000 төгрөгөөр зарагдаж байв. Энэ жилийн хувьд хуушуур зарж буй асар, жижиг цэгүүдэд дугаар үүсгэн зогсох нь харьцангүй бага байна.