Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын 60 гаруй байцаагч ажиллаж, хяналт тавьж буй. Өнөөдөр Хүй долоон худагт хийсэн шалгалтаар 120 кг муудсан махыг хураан авч устгалд оруулжээ. Мөн дахин муудсан байж болзошгүй махнаас дээж авч, шинжилгээ хийж байгаа юм байна.
Хүй долоо худагт нийтийн хоол хүнсний чиглэлээр 160 гаруй аж ахуй нэгж байгууллага иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа юм. Энэ жил махны үнэ нэмэгдсэнтэй холбоотой хуушуурны үнэ 1500 төгрөгийн үнэтэй байна. Тус газарт хуушуурнаас гадна зайрмаг худалдаалж буй бөгөөд шинжилгээгээр эерэг дүгнэлт гарчээ.