Нийгэм

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ.

Улс, аймаг сум, цэргийн цолтой бөхчүүд уран мэхийг уралдуулан барилдаж байна.

Сүүлийн долоон жил үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд хамгийн олон шөвгөрч тогтвортой амжилттай барилдаж байгаа бөхчүүд:

  • Ч.Санжаадамба, С.Мөнхбат, Ц.Содномдорж, Б.Гончигдамба нар хамгийн олон буюу тус бүр таван удаа шөвгөрсөн,
  • Г.Эрхэмбаяр, Н.Батсуурь, Н.Ганбаатар, Б.Пүрэвсайхан нар тус бүр дөрвөн удаа шөвгөрсөн,
  • П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, Н.Жаргалбаяр нар тус бүр гурван удаа шөвгөрсөн байна. Түүнчлэн сүүлийн гурван жил буюу 2018, 2017, 2016 оны наадмын түрүү бөх 31 настай байжээ.

Баяр наадмын хөтөлбөрийн дагуу маргааш 19:20 цагт Үндэсний бөхийн есийн даваа эхлэх юм. Энэ жилийн наадмын түрүү бөхөд “Тоёота сэйлс Монголиа” ХХК-иас 60 кг жинтэй, алт, мөнгөөр урлан эрдэнийн чулуугаар чимэглэсэн “Тоёота цом”-ыг бэлэглэх бол “Моннис Моторс” компаниас “Nissan patrol Y62” автомашин бэлэглэхээ зарлаад байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close