“The Hu” хамтлагийнхан Соёлын тэргүүний ажилтнууд боллоо

2019-07-10 15:071min0
de243f_dd933c1c-73ff-4faf-ad04-8eda1a82c974_x974

Боловсрол, соёл, спортын салбарт амжилт дүүрэн, үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн тушаалаар салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнажээ.

Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр “Өнөр бүл” хүүхдийн төвийн туслах багш Чадраабалын Дуламжав, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр Марафон гүйлтийн олон улсын хэмжээний мастер, хөнгөн атлетикийн тамирчин Занабазарын Нинаг шагнасан байна.

Мөн энэ өдөр “Хүннү” рок урсгалыг бий болгож, Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа “The Hu” хамтлагийн уран бүтээлч Цэндбаатарын Галбадрах, Наранбаатарын Тэмүүлэн, Маралхүүгийн Өнөмөнх, Гантөмөрийн Одбаяр, Аюушийн Жамбалдорж, Батбаярын Батхүү нарыг “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнажээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй