Мэдээллээс харахад энэ жагсаалтын эхний гуравт Европын лидерүүд ч АНУ-ын Ерөнхийлөгч ч багтсангүй. Ажлынхаа цалингийн хэмжээгээр нэгдүгээрт 1.700.000 ам.долларын орлоготой Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун оржээ. Тэр энэ тушаалд 2004 оноос хойш байгаа юм. Хоёрдугаарт, 578.320 ам.долларын орлоготой Гонконгийн захиргааны тэргүүн Кэрри Лам, гуравдугаарт, Австралийн Ерөнхий сайд Малкольм Тернбулл 409981 ам.долларын орлоготойгоор тбичигджээ.
Тэгвэл 400000 ам.долларын цалинтай АНУ-ын Ерөнхийлөгч тавдугаарт байгаа. Гэхдээ тэр цалингаа буяны байгууллагуудад хувиарлан шилжүүлдэг. Харин Оросын Ерөнхийлөгч жагсаалтын эхний 10-т ч багтсангүй