Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын хамт олон хагас жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж хуралдах үеэр тус үйлдвэрийн газрын захирал Б.Гүрсоронзон цаашид дотоод үйл ажиллагаандаа хийж хэрэгжүүлэх ажлуудаа танилцууллаа.
Тус үйлдвэрийн газраас ЗТХЯ-тай хамтран салбарын Ахмадын амралт, сувилал байгуулах ажлыг судалж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа хурлын үеэр дуулгалаа. Мөн автотээврийн салбарт ажиллаж буй залуу боловсон хүчнүүдээ дэмжиж, хөнгөлөлттэй орон сууц болон түрээсийн орон сууцанд хамруулж, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн ажилтан албан хаагчдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гадаад дотоодын их, дээд сургуулиудад сургаж байгаа бөгөөд цаашид ч энэ чиглэлээр шат дараатай хамруулах арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мөн ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхэд өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн ажлыг үргэлжлүүлж, ажилтнуудын нийгмийн баталгааг хангахад анхаарал хандуулан ажиллахаа тус хурлын үеэр илэрхийллээ.
Тэрээр автотээврийн салбарт бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, үйлдвэрийн газрын үйл ажиллагааг боловсронгуй болгох, дэвшилтэт шинэ мэдлэг, санал санаачилга гаргаж “Инновацийн шилдэг бүтээл” гаргасан албан хаагчдаа шагнаж урамшуулснаас гадна нийт албан хаагчдаа идэвхитэй оролцохыг уриаллаа.