Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс ойрын өдрүүдэд аянга, цахилгаантай аадар бороо орох тухай мэдээллийг хүргэсээр байна. Тэгвэл Архангай аймгийн нутагт байгалийн гамшгаар олон тооны мал хорогджээ.
Тодруулбал, тус аймгийн Цэцэрлэг сумын Хужирт багийн Зуслан гэдэг газар өчигдөр 16:00-16:30 цагийн хооронд усархаг бороо орж, малчин Г-ийн 600 бог мал, Л-ийн 715 бог мал аянгад ниргүүлж хорогдсон байна. Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Цэгмэдбаатар аймгийн Онцгой байдлын газарт 19:00 цагт ирүүлжээ.
Зуслан гэдэг газар нь сумын төвөөс урд зүгт 23 км зайд оршдог байна.