Баянгол дүүргийн прокурорын газар тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн газар хамтран Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Автомашин угаалгын үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагуудад шалгалт хийжээ.
Автомашин угаалгын үйлчилгээ эрхлэх 15 аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгахад авто угаалгын газрууд нь үйлчилгээний явцад гарсан бохир усаа төвлөрсөн шугамд нийлүүлж байсан тул саарал усаа дахин ашиглах төхөөрөмж суурилуулах тухай Улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг хүргүүлсэн байна.
Уг шалгалтыг автомашин угаалгын үйлчилгээний ангилал, Ерөнхий шаардлага MNS 5347:2003 стандарт болон “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах зорилгоор шаардлагатай үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудыг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгож, цэвэршүүлсэн усыг эргүүлэн ашиглах технологи нэвтрүүлэх” гэсэн Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоолын 2 дахь заалтын хэрэгжилтийг хянан шалгах ажлын хүрээнд хийжээ.