Засгийн газрын өнөөдрийн /2019.07.03/ хуралдаанаар Хонконгт суугаа Ерөнхий консул С.Эрдэнийг эргүүлэн татах шийдвэр гаргажээ. Өмнө нь мөн Засгийн газрын шийдвэрээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татсаныг бид мэдээлж байсан билээ.
С.Эрдэнийг эгүүлэн татах шалгааны тухайд, тэрээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тамхи тээвэрлэх болон бусад хууль бус үйлдэл, хэрэг зөрчилд нэр холбогдсон боловч одоо Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа албан тушаалтнуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эгүүлэн татах, төрийн албанаас нэн даруй чөлөөлөх, хариуцлага хүлээлгэх чиглэлийн хүрээнд Засгийн газраас ийнхүү татахаар болсон байна.
С.Эрдэнэ нь Вена дахь Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байхдаа 2004 оны есдүгээр сард тамхи тээвэрлэсэн буюу контарбандын хэрэгт холбогдож байжээ.