Заамарт үйл ажиллагаа явуулж байсан гурван компанийн үйл ажиллагааг зогсоолоо

2019-07-02 16:151min0
uurhai

Төв аймгийн Заамар сумын нутагт уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, бичил уурхайн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Байгаль орчин, Геологи, уул уурхайн, Хөдөлмөр, Хөдөлмөрийн эрүүл ахуй, Эрүүл ахуйн хяналтын чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт хийжээ.

Шалгалтад 11 аж ахуйн нэгж, байгууллага, гурван бичил уурхайн нөхөрлөл хамрагдсан байна. Хяналт шалгалтаар 181 зөрчил илрүүлж гурван аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг улсын /ахлах/ байцаагчийн актаар зогсоож, 135 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага, 38 заалт бүхий зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй