НМХГ, НБОГ, НЦГ-ын даргын хамтран баталсан 02-01/288, 19/10 дугаартай удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Нийслэлийн нутаг дэвсгэр дэх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаа болон НЗД-тай эвлэрэлийн гэрээ байгуулан Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар батлагдсан нэр бүхий 34 ААН-ийн гэрээний биелэлтийн явцад хяналт шалгалтын ажил хийгдэж байна.
Шалгалтаар эвлэрлийн гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдээс ХУД дэх 18 ААН хамрагдсанаас 5 ААН-ийн уурхайн талбай дээрх бутлуурт лац тавьж, “Дабль мөнх” ХХК-ийн талбайд нөхөн сэргээлт хийж байсан HOWO маркийн 27-17 УН улсын бүртгэлийн дугаартай ачааны машины жолооч н.Амгаланбаатар нь техникийн улсын үзлэгт хамрагдаагүй, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож байсан учир лацдаж, мөн CDM 50C маркийн ковшны жолооч нь Ч.Тэлмэн нь жолоодох эрхийн үнэмлэх бичиг баримтгүй байсан зөрчил илэрсэн тул шалгалтын бүрэлдэхүүнд орсон замын зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхмөнх техникийн лацдан зөрчил арилгах хүртэл зогсоож, “БТМГ” ХХК-ийн талбайд ажиллаж байсан ковшийн жолооч нь Д.Тэгшжаргал нь жолоодох эрхийн үнэмлэх бичиг баримтгүй байсан зөрчилд ЗТХ-ын дагуу 25.0 мян.төг-ийн торгуулийн арга хэмжээ авч зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч нийт ажиллалаа.
Удирдамжийн хүрээнд хамрагдсан аж ахуйн нэгжүүдээс “Суурь хана” ХХК, “Ялгуусан” ХХК, “Даян-Оргил” ХХК, “Очир ням” ХХК-ууд нь олборлолт хийсэн талбайн 60-90% -д буюу 60 орчим га-д техникийн нөхөн сэргээлт, “Суурь хана” ХХК нь 2 га биологийн нөхөн сэргээлт хийж, саваа мод тарьж ургуулан хашаалан төгөл үүсгэсэн, “Очир ням” ХХК нь 3 га орчим талбайд чацарганы бут тарьж ургуулсан байна.
Шалгалт үргэлжилж байна.