АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нарын G20-ийн хүрээнд хийсэн уулзалтаас юу ч ойлголгүй үлджээ. Трамп Ерөнхий сайд нарыг үг хэлж эхэлсэн даруйд л чихэвч нь асуудалтай байгааг мэдэгдсэн байна. Трамп орчуулагчдын хэлсэн үгийг сонсож чадаагүй тул хоёр улсын төрийн тэргүүний хэлсэн үгнээс нэгийг нь ч барьж авч чадалгүй үлджээ.