Хятадын хөдөө орон нутгийн бохирдлыг цэвэрлэхэд 440 тэрбум ам.доллар шаардлагатай болоод байгаа талаар Синьхуа агентлаг мэдээллэв. дэлхийн олон сайт энэ талаар мэдээллэж, хэрхэн цэвэрлэх, ямар арга хэмжээ авах талаар таамаг бичсээр байна.
People’s Daily хэвлэлд мэдээлснээр БНХАУ-ын засгийн газрын явуулсан судалгаагаар орон нутгийн хот суурин газруудад агаарын болон хөрсний бохирдлыг арилгахад нийт 3 их наяд юань буюу 440 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болох нь тогтоогдсон гэв. Харин Хятадын Засгийн газар энэ онд хөдөө орон нутагт “жорлонгийн хувьсгал” хийхэд 7 тэрбум юанийг төсөвлөөд байгаа юм.