“Дөрвөн бэрх” фильмийн анхны уран бүтээл болох “Намайг аваад үлдээч” бүрэн хэмжээний уран сайхны кино зургаадугаар сарын 28-нд “Тэнгис” кино театрт 19:00 цагт нээлтээ хийхээр болжээ. Тус фильм нь мэргэжлийн залуу уран бүтээлчдээс бүрдсэн бөгөөд киноны баг, дүрийн сонголтыг ч мөн олонд хараахан танигдаж амжаагүй залуу уран бүтээлчид тоглосон байна.
Тэдний гол зорилго бол Монголын кино урлагт өрсөлдөх шинэ баг, шинэ дүр төрхийг үзэгч олонд таниулахад оршиж байгаа аж. Киноны продюсероор “Mass Travel” компанийн захирал Б. Цолмонбаатар, зургийн даргаар Д.Ариунсанаа нар ажилласан бөгөөд жүжигчин Г.Өлзийсайхан киноныхоо дууг амьдруулсан байна. Дашрамд сонирхуулахад, “Намайг аваад үлдээч” кино зөвхөн “Тэнгис”, “Соёмбо”, “Primecineplex” зэрэг кино театруудад гарахаар болжээ.