ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Баянхонгор аймагт ажиллаж, Бууцагаан суманд шинээр байгуулагдаж байгаа Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн нээлтийн ажиллагаанд оролцлоо.
Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор байгуулагдсан юм.
Тус анги байгуулагдснаар Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймгийн 9 сумын ард иргэдэд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдэж байна.
Мөн энэ үеэр ажил мэргэжилдээ амжилт гаргасан, үүрэг хариуцлагаа амжилттай биелүүлж байгаа тус ангийн зарим алба хаагчдад ОБЕГ-ын даргын тушаалаар цэргийн цол тэмдэг, баярын бичгээр шагнаж урамшуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.