Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөнд туслах #Pray4Dulguun хандивын аян олон нийтийн сүлжээнд идэвхтэй өрнөсөөр байна. Элэгний дутагдал орсон гэсэн оноштойгоор АНУ-ын Калифорниагийн Их Сургуулийн дэргэдэх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа түүнд зориулсан хадивын аяныг зохион байгуулагчдын Mongolia for Dulguun албан ёсны хуудаст өчигдөр орой 17.00 цагийн байдлаар
Хаан банкны дансанд – 448.797.399.82 төгрөг /Дөлгөөний аав Л.Очбадрахын данс/
Хас банкны дансанд – 3.714.298 төгрөг /Дөлгөөний аав Л.Очбадрахын данс/
Facebook fundraising – 119.304 ам.доллар /Өнөөдрийн ханшаар хөрвүүлбэл 316.990.728 төгрөг/
GoFundMe fundraising – 20.90 ам.доллар /Өнөөдрийн ханшаар хөрвүүлбэл 55.770.430 төгрөг/
Candy-ээр – 17.003.974 /Нэг candy нэг төгрөг гэхээр 17.003.974 төгрөг/
Хандивын хайрцгаар – Тооллого явагдаж байгаа
Lend.mn – Үнийн дүн хүлээж байгаа
Mongol Chat – Үнийн дүн хүлээж байгаа
Ard app – Үнийн дүн хүлээгдэж байгаа
Тооллого явагдаж байгаа болон хүлээгдэж буй үнийн дүнг оруулахгүйгээр 843.276.829 төгрөг цугларчээ.