“Эрүүл мэндийн хөгжилд эмийн мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо” Монголын эмийн санчдийн II чуулган өнөөдөр BlueSky зочид буудалд боллоо. Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, МХЕГ, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах газрууд оролцсон чуулганд 450 эм зүйч оролцов.
Чуулганаар эмийн санчдын эрүүл мэндийн салбар дахь үүрэг оролцоог хөндөж, Нийслэлийн болон орон нутгийн эмийн сангуудад тулгамдсан асуудлыг хэлэлцлээ.
Мөн чуулганы үеэр “Креатив Даймонд” компани 450 гаруй эм зүйчид “Инээмсэглэл эерэг хандлага” ёс зүйн сургалтыг явууллаа. “Креатив Даймонд” компани нь Төрийн албан хаагчдын ёс зүй, харилцаа, хандлага дээшлүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулдаг юм.
Мөн БНСУ-д Төрийн байгууллагын удирдах ажилтнууд болон эрүүл мэндийн байгууллагын ажилтныг сургах сургалтыг эрхэлдэг байна.