“JEJV-2019” бодибилдингийн нөхөрсөг тэмцээн энэ сарын 15-ны өдөр БНСУ-ын ЧЕЖҮ хотод амжилттай болж өндөрлөжээ. Тэмцээнд оролцохоор Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооны 7 тамирчин, нийт 16 хүний баг бүрэлдэхүүн /2019-06-11/ нд явсан аж.
Уг тэмцээнд улсаа төлөөлөн оролцон тамирчид маань амжилтын буухиаг таслалгүй ганзага дүүрэн ирсэн байна. Тамирчид тэмцээн гэхээсээ илүү хамтарсан бэлтгэл хийж туршлага судлаад ирсэн нь цаашдын монголын бодибилдинг фитнессийн хөгжилд оруулж буй том алхам хэмээн онцолж байна. Дашрамд сонирхуулахад: Солонгос улс энэ төрлийн спортын хөгжлөөрөө дэлхийд гуравдугаарт бичигддэг ажээ.