
Энэтхэгийн Дехрадун хотод өнгөрсөн Мягмар гаригт олныг цочирдуулсан хүчирхийллийн хэрэг гарчээ. 11 настай хүү нэгэн эмэгтэйтэй муудалцсаны улмаас гурван настай охиныг нь хүчирхийлснээ хүлээн зөвшөөрсөн байна.
Хэвлэлд мэдээлснээр, хүүг насанд хүрээгүй хүүхдүүдийг цагдан хорих байр руу авч явсан бол хохирогч охиныг хүүхэд хамгааллын албанд хүргэжээ. Цагдаагийн байгууллагад Лхагва гаригт гаргасан өргөдлөөс харахад, хэрэг гарах үед бяцхан охин гэртээ долоо, есөн насны ах, эгчийн хамт, харин аав, ээж нь ажил дээрээ байсан аж.
Охины ээж гэрийн үйлчлэгчийн ажил хийдэг бол аав нь Ражпур-роуд дахь зочид буудалд ажилладаг талаар “Times of India” мэдээлжээ.
Сэжигтэн хүү охиныг чихрээр хууран дагуулж явсан байна. Ээж нь гэртээ ирээд юу болсныг олж мэдэн, хүүтэй нүүр тулан уулзсаныхаа маргааш цагдаагийн байгууллагад хандан өргөдөл гаргажээ.
Эх сурвалж: Daily Mail
хөнгөлөөч
МАН-ын нэг хурган дарга Төв аймагт томчуулаа дууриаж эмэгтэй бэлэг эрхтэнд машины манивал хийж эргүүлсний дэргэд энэ бол гэмт хэрэг биш байна.
тэгээд хэрэг ньбас дарагдсан уу? новш гэж энэ намын хулгайчуудыг яаяа даа байз
ямар аймаар юм бэ. 11хэн настай хүүд босон шодой байдаг юмуу