АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс энэ оны 6 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 68 гомдол, мэдээллийг хянажээ. Үүний 18 гомдол, мэдээлэл буюу 26.5 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 32 гомдол, мэдээлэл буюу 47.1 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсаж харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлжээ.
Мөрдөн шалгах хэлтэст хүлээн авч шалгасан 68 гомдлын 48 буюу 70.6 хувийг Улаанбаатар, 20 буюу 29.4 хувийг орон нутгийн харьяаллын гомдол эзэлж байгаа аж.
Тус хэлтсийн хэмжээнд 2019 оны зургаадугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 503 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 21 буюу шалгасан хэргийн 4.2 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 57 буюу шалгасан хэргийн 11.3 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 9 буюу шалгасан хэргийн 1.8 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 416 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 365 хэрэг, мөрдөн байцаалтын 51 хэрэг байна. Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 17.3 хувийг шийдвэрлэсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаарх мэдээллийг олон нийтийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ тодорхой нэг иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн нэрийг шууд зарлах боломжгүй болохыг мөн хэвлэлийн хурлын үеэр хэллээ.
Хэвлэлийн хуралд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр, Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцов.