БНСУ-ын Элчин сайдын яамны ажилтны асуудал, тэдний хүнд суртал, тус улсын визийн асуудал олон нийтийн шүүмжлэлийг багагүй дагуулдаг. Энэ удаад ч бид нэгэн иргэний санал гомдлыг бүрэн эхээр нь хүргэх гэж байна. Тэрээр визийн хугацаа болон тус улсын Элчин сайдын яамны ажилтны талаар товч бөгөөд тодорхой хөнджээ.
Soko Solo гэх цахим хаяг хэрэглэгч “Солонгосын элчинтэй гэрээ хэлэлцээр хийхдээ ард иргэдээ бодож болдоггүй юм уу? Сая Солонгосын элчин рүү ярьж “Визний хугацаа аягаад 90 хоног болчихов?” гэж асуулаа, “Гомдол санал ямар хаягаар өгдөг вэ?” гэж асуусан! “Манайх Монгол хүний гомдол санал авдаггүй, Солонгос хүний л гомдол саналыг авдаг” “Журам шинэчлэгдээд 90 хоног болсон, өөр тайлбар хийхгүй” гэнээ! !Монгол улс шиг арчаагүй удирдлагатай төр улс хаана ч байхгүй байх
Гурван сарын дотор бизнес эрхэлдэг хүмүүс Эрээн яваад эсвэл хойшоо Улаан-Үд рүү хэдэн ч удаа гараад бараагаа татаад ирэх хугацаа биз дээ? Бусад орны виз өдөртөө үсрээд л 3 хоноод гарч байна шүү дээ! гэсэн чинь бид хүссэндээ таны паспортыг аваагүй шүү дээ! гэнээ энэ элчингийн Монгол залуу! Хүссэндээ авсан гэж хэлээгүй л дээ, хүнд суртлаа арилгаад хурдан шуурхай шалгаж болно доо!
Энэ хугацаанд эмчилгээний виз мэдүүлсэн өвчтэй хүн цаашаа харчихаар хугацаа байна! Консулын болон визийн асуудлаар холбоо барих и-мэйл хаяг: kg@mfa.gov.mn нь Монголын Гадаад Хэргийн Яамны хаяг юм байна!!!. Гомдол саналаа и-мэйл-ээр явуулаарай хүмүүсээ! Нөлөөлөх ч юм бил үү!
Манайхан хэтэрхий ноомой юмаа! Өөрсдийнхөө төлөө дуу ч гаргахгүй нь! Тэгэхээр хэн бидний төлөө явах юм бол доо??? Солонгост очоод яаж өөрсдийнхөө эрхийн төлөө нэгдэж, жагсаж байгааг л харчих, сурмаар байгаа юм тэднээс!!!” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.