Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 461-р ангиас онц хүнд гэмт хэрэгтэн өчигдөр 14:30 цагийн үед оргожээ. Тухайн хоригдол нь өмнө хэд хэдэн удаа оргож байсан гэх мэдээлэл байна. Шоронгоос оргосон тухайн оргодлыг эрэн хайх ажиллагааг холбогдох байгууллагаас орон даяар эхлүүлээд байгаа ажээ.
Энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад, “Одоогоор онц хүнд гэмт хэрэгтнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Албан хаагчийн буруутай үйлдлээс үүдэж, хүнд гэмт хэрэгтэн оргон зайлсан” гэх мэдээллийг өглөө.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хоригдогчтой хорих ангийн сэтгэлзүйч өрөөндөө дуудан уулзаж байгаад, орхин гарсны улмаас оргожээ.