09.00 цагт

Онцгой байдлын албаны 15 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээ Сүхбаатарын талбайд Цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалаар эхэлнэ.
Инноваци ба хѳрѳнгѳ оруулалт форум White rock төвд болно.
Монголын уламжлалт анагаах ухааны олон улсын эрдэм шинжилгээний II их хурал Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сургалтын эмнэлэг/Ботаникт баригдсан шинэ эмнэлэг/-ийн 6 давхар дахь Blue hall танхимд эхлэнэ.
НЭМҮТ болон Сайн Био Тех ХХК хамтран “Иод дутлын эмгэгээс сэргийлье” онол, практикийн Олон улсын хурал Корпорэйт /Баянгол зочид буудлын хойд талд/ -ын Конференци зааланд болно.
“СОЁЛЫН ӨВ-АРХИТЕКТУРЫН ДУРСГАЛЫГ ГАМШИГ, ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ НЬ” зөвлөгөөнийг Соёлын өвийн үндэсний төв, Солонгосын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэн хамтран 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Монголын Уран зургийн галерейн хурлын танхимд болно.
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд тус газраас МУИС, МУБИС, АШУҮИС-д хийсэн авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж буй, үүсгэж болзошгүй эрсдэл, хүчин зүйлийг тодорхойлох үнэлгээний тайланг танилцуулна.
Терроризмд турхирч, хүчирхийлэл дагуулж буй экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлж тэмцэхэд бүх нийгмийг хандуулах сэдэвт бүс нутгийн бага хурал болно

10.00 цагт

Онцгой байдлын албаны 15 жилийн ойн хурал Соёлын төв өргөөнд болно.
Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа болно.
11.00 цагт

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж гуай, Д.Сарангэрэл, Д.Цогтбаатар нарыг огцрохыг шаардаж иргэд нийлж Төрийн ордныг гинжилнэ.
Барилга, хот байгуулалтын яам “Цаг үеийн асуудлаар” хэвлэлийн бага хурал хийнэ.

11.30 цагт

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн “Мэдээллийн танхим”-д /НЦГ-ын 107 тоот/ ЦЕГ-ын Хар тахитай тэмцэх газраас мэдээлэл хийнэ.

11.50 цагт

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Унгарын Гадаад хэргийн сай П.Сиярто нар өргөтгөсөн уулзалтын үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн