Уулын болор чулуу бүхий дусалсан хэлбэрийн үнэт эдлэл хавар-зун 2019 улирлын загварын шоунууд дээр анх үзэгдэж, удалгүй Ариана Гранде зэрэг поп оддын видео клипэнд харагдах болсон билээ. Дурсамж сэргээх энэ загварыг одооноос зүүж эхлээрэй.
Сувдан ээмэг
Орчин үеийн хийцтэй сувдан эдлэлүүд загварын ертөнцийг байлдан дагуулж байна. Сувд хэзээ ч моданас гарч байгаагүй ч энэ онд урьд өмнөхөөсөө илүү олны анхаарлыг татах болно. Тэр дундаа унждаг, цагирган хэлбэрийн, кафф зэрэг илүү модерн дизайнтай сувдан ээмгийг яг одоо худалдан аваарай.
Далайн эргийн үнэт эдлэл
Илүү дулаан өдрүүдэд далайн сэдэвтэй үнэт эдлэл тренди байх болно. Дун, хясаа хэлбэртэй ээмэг, бөгж, хүзүүний зүүлт зэрэг нь ямар ч төрхөд богемын уур амьсгал нэмж таныг cool харагдуулна гэдэгт итгээрэй.
Хүзүүний өргөн гинж
Ямар ч хувцастай хялбар зохицох энэ тренд нь Hermés-ээс эхлээд Marni хүртэлх олон брэндийн тайзнаа гарсан. Бидний зүгээс алтан өнгийн гинжийг санал болгох байна.
Медаль хэлбэрийн үнэт эдлэл
Dolce & Gabbana брэндийн загварын шоу дээр танилцуулагдсан медаль хэлбэрийн шармтай хүзүүний зүүлт болон ээмгийг бусад брэндүүд ч төрөл бүрээр гаргаж байгаа. Хүзүүний зүүлтийг дангаар нь эсвэл олон давхарлан зүүгээрэй.
Хоёр өөр ээмэг
Уламжлалт хэв маягийг түр мартан авангард стильд автаарай. Хоёр өөр хийцтэй ээмгийг хос болгон зүүх тренд дэлгэрээд байна.
Эх сурвалж: