Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газартай хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг” үзэглэлээ.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар аялал жуулчлал, соёл урлагийн арга хэмжээ, сургалт, зөвлөгөөн, уралдаан наадмыг хамтран зохион байгуулж, Нүүдлийн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэн хамтран хэрэгжүүлж, орон нутагт зохион байгуулагдаж буй эвент арга хэмжээнүүдийн менежментийг сайжруулахад судалгаа, шинжилгээ хийх юм.
Түүнчлэн Монгол орныг дэлхийд сурталчлан таниулах олон талт арга хэмжээг зохион байгуулахад талууд хамтран ажиллаж, байгалийн болон соёлын өвийн хамгаалалтын менежментийг сайжруулах, аялал жуулчлалд татан оруулах нь чухал гэдгийг санамж бичиг байгуулах үеэр БОАЖЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, ЗГХА Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат нар онцоллоо.