Зуны зугаатай өдрүүдэд автомашинтай аялал хийхээр зэхэж байна уу? Тэгвэл замын тэмдгүүдийг сайн цээжилсэн байх ёстойг санаарай. Үүнийг тоохгүй орхивол таагүй зүйл болж мэднэ шүү.
“Болгоомжтой: зараа”
Энэ тэмдэг Швед, Их Британид албан ёсоор нэвтэрчээ. Ийм тэмдэгтэй газраар хурдаа хамгийн доод хэмжээнд хүртэл хасаарай. Зам дээр зараанууд явж, түүнийг дайрах юм бол багагүй торгууль төлнө шүү. Тэгээд ч амьд “өргөс” дайрснаар цааш нь яаж явах билээ.
“Болгоомжтой: лам гөрөөс”
Боливын зам дээр цөөнгүй дайралдана. Өмнөд Америкийн өөр орнуудад ч энэ тэмдэг бий. Энэ амьтан өөрөө их зөрүүд болохоор танаас түрүүлж буулт хийнэ гэж байхгүй, зүтгээд л дайрна гэж мэднэ.
“Болгоомжтой: чарга”
Грийнланд зэрэг орнуудад тээврийн хамгийн тохиромжтой хэрэгсэл нь нохой чарга байдаг. Тиймээс замын дагуу ийм тэмдэг тавьдаг. Хөллөсөн амьтад гэнэт зогсоно гэдэг хэцүү, таны дөхөж ирэх үед тал тал тийш нь цовхчино.
Хурдны дэг баримтлах тэмдэг
Тэмдэг ч гэхэд хэцүү, бүхэл бүтэн анхааруулах плакат л юм. Ачааны бүхээгтэй машинууд энэ хэсэгт 40км/цаг л хурдалж боно. Тиймээс 120 км/цагийн хурдтай явбал машиныг мөргөнө. Үүний шалтгааныг бодитоор үзүүлсэн болохоор тайлбарлах нь илүүц биз ээ.
Гурван төрлийн тээврийн хэрэгслийг хориглосон тэмдэг
Израилийн зам дээр ийм тэмдэг цөөнгүй дайралдана. Нэг тойрогт бүгдийг нь багтаасан энэ тэмдэгт морь, трактор, дугуйгаар энэ замаар явахыг хоригложээ. Гэхдээ энд явган явж болох болов уу.
“Болгоомжтой: имж”
Ийм замын тэмдэгтэй таарч болох ганц л улс бий. Энэ бол Австрали. Хурдаа хасалгүй яваад үзээрэй. Имжинд учруулсан хохирлоос болж та шоронд ч сууж мэднэ шүү.
“Түүхэн тулаан болсон газар”
АНУ, Их Британид ийм тэмдэгтэй тааралдаж болно. Энэ бол өмнө тань түүхэн тулаан болсон газар, эсвэл жуулчдын дурсгалт газар байгааг сануулж буй юм.
“Болгоомжтой: одос үхэр”
Аляскад ийм тэмдэг дайралдана. Бизон үхэр замын голд зогсож байвал ямар их аюул заналхийлэл учруулахыг төсөөлөөд үз дээ.
Явган замын тэмдэг
Ирландад байдаг бөгөөд 1550 миль үргэлжлэх Онгон Атлантикийн зам хэмээх явган замыг заадаг. Арлын баруун эргийн турш сунаж тогтжээ.
“Болгоомжтой: зээр”
Африкт ийм тэмдэг энд тэндгүй бий. Зээр үгээр хэлшгүй түрэмгий бөгөөд энэ амьтныг дайрвал их хэмжээний торгуульд унана.
Дэлхий дээр замын сонирхолтой тэмдэг олон бий. Ихэнх нь ойлгомжгүй болохоор тайлбарлах хэрэг гардаг. Тиймээс аль нэг улс руу автомашинаар аялахаасаа урьтаж, замын хөдөлгөөний дүрэм, тэмдгийг нь судлаад аваарай.