Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын 10 хоногийн аяныг долоодугаар сарын 1-10-нд улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ.
21 аймгийн Эрүүл мэндийн газар, 9 дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд 32400 хүн тун вакциныг хүргүүлжээ. Дархлаажуулалтад заавал харагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийн Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан, хамрагдах юм байна.
Дархлаажуулалтад:
Тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын амьтадтай ажиллагсад;
Тарваган тахлын голомтот нутагт геологийн хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг иргэд;
Тарваган тахлын голомтот нутагт оршин суугчид, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчид;
Бүх шатны эрүүл байгууллагын ажиллагсад ялангуяа тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад;
Хууль сахиулах болон Онцгой байдлын байгууллагын албан хаагчид хамрагдах аж.