Хүнсний аюулгүй байдал хөндүүр сэдвүүдийн нэг болсон энэ цаг дор бас нэг ноцтой зөрчлийг мэргэжлийн хяналтын байгууллагынхан илрүүлж газар дээр нь арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Замын-Үүд боомтоор энэ сарын 4-ний өдөр БНХАУ-аас 60 тонн цагаан будаа импортолжээ. Гэвч тухайн импортын будаа нь тээвэрлэлтийн горим алдагдсаны улмаас хөгцөрсөн байсныг тус боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид илрүүлэн, экспортлогч оронд нь буцаасан байна.