Улсын филармонийн Морин хуурын чуулгын “Нутаг минь, хүлэг минь” бүрэн хэмжээний тоглолт энэ амралтын өдрүүдэд /2019.06.22-23-нд/ “Асем гэр” театрт болох ажээ.
Тус тоглолтонд Монголын хөгжмийн зохиолчдын бүтээл Б.Чинбатын “Аравт”, “Гэгээн бодрол”, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн агсан С.Гончигсумлаагийн “Ээждээ”, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Концертино”, “Наадмын дэнж дээр”, Төрийн шагналт Ц.Чинзоригийн “Идрэнгийн говиор”, Т.Пүрэвсүхийн “Сайхан дурсамж”, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын “Өүлэн эхийн дуулал”, “Нутаг минь, хүлэг минь” бүтээл эгшиглэнэ.