Онцгой байдлын байгууллагын түүхт 15 жилийн ой тохиож буйтай холбогдуулан алба сурталчлах өдөрлөг, баярын ёслолын жагсаалын арга хэмжээ маргааш буюу 06 дугаар сарын 20-ны 09:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулаж байна.
Алба сурталчлах өдөрлөгийн үеэр албаны үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг иргэдэд танилцуулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэх аж.
Түүнчлэн албаны хэмжээнд ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмжийг танилцуулж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын 224 тоот дасгалыг үзүүлэх тоглолтыг зохион байгуулна.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 15 жилийн хугацаанд 16583 иргэний амь нас, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 295,7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.