АНУ-ын Батлан хамгаалах сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан Ойрхи Дорнодод нэмээд 1000 цэрэг илгээхээр болсон хэмээн мэдэгджээ. Пентагоны Хэвлэлийн албаны нийтэлсэн Патрик Шанаханы мэдэгдэлд нэмж цэрэг илгээх шийдвэр нь Иран Улстай сөргөлдөхөд чиглэгдээгүй.
АНУ болон тус улсын холбоотнуудын аюулгүй байдлын ашиг сонирхлыг хангах зорилготой гэсэн байр суурь тэмдэглэгджээ. Мөн Бидний олж авсан мэдээллүүд Ираны сүүлийн халдлагууд тус улсын цэргүүд болон тэдний итгэлийг хүлээсэн хүмүүс бүс нутгийн хэмжээнд АНУ-ын ашиг сонирхолд аюул учруулж байна гэдгийг нотолж байна гэжээ.
Үүнээс өмнө Оманы буланд нефть тээвэрлэгч хоёр хөлөг онгоц халдлагад өртсөн талаар Иран болон Арабын хэвлэлүүд мэдээлж байсан. Зарим мэдээнд, нефть тээвэрлэгчид рүү торпедоор харвасны улмаас дэлбэрч, гал гарсан талаар өгүүлжээ.
Гэвч үүнийг албан ёсоор нотлох баримт алга байна. Нефть тээвэрлэгч хөлөг онгоцуудын багийн бүх гишүүнийг Ираны нутаг дэвсгэр рүү нүүлгэн шилжүүлсэн энэ хэрэгт АНУ Ираныг тодорхой нотлох баримтгүйгээр буруутгасан бол Ираны эрх баригчид бидний үндэслэлгүйгээр буруутгалаа хэмээн мэдэгдээд байгаа билээ.