Терроризмд турхирч, хүчирхийлэл дагуулж буй экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх бүс нутгийн бага хурал болно

“Терроризмд турхирч, хүчирхийлэл дагуулж буй экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлж тэмцэхэд (ТТХДЭРУСТ) бүх нийгмийг хандуулах” сэдэвт бүс нутгийн бага хурал Улаанбаатар хотод 2019 оны зургадугаар сарын 20-21-ний хооронд болно.
Өндөр түвшинд болох бүс нутаг хоорондын тус бага хурлыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл, ЕАБХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх газар, НҮБ-ын Терроризмтой тэмцэх алба, Тагнуулын ерөнхий газрууд хамтран Гадаад харилцааны яамны “Номин” танхимд зохион байгуулах аж.