Телевизын станцууд “хуурайшилттай Крымыг Днепр мөрний уснаас бүрэн тусгаарлав” хэмээн мэдээллэв. Учир нь Киев булаан эзлэгдсэн гэж үздэг Крымын хойгийн хил дээрх шинэ даланг гүйцээн босгожээ. Бетон даланг барьснаар Украин өмнөд хэсгийн Херсон мужийг бүрэн усжуулах боломжтой болжээ. Даланг босгоход 35 сая гривенийг зарцуулсан ба одоо тэнд тохижуулалтын ажил үргэлжилж байгаа гэнэ.
Энэ талаар ТСН мэдээллийн агентлаг “Хэрэв сувгийг захиргааны хил хязгаар хүртэл гүйцээн босгосон бол түүний өмнөх нутаг гантай золгох юм. Тиймээс энэ бүс рүү усыг бага даралтаар шахсан бөгөөд фермерүүд усыг өөрсдийн хэрэгцээнд зориулж, элстэй шуудайнаас бүтсэн далангаар тусгаарлан авна. Асуудлыг бүрэн шийдэж чадав хэмээн дамжуулжээ.
Украйн шинэ далан ус тавих шлюзтай учир Крымыг эргэн ирсэн цагт усыг тавьж, сувгийг дүүргэж болно гэж үзэж байгаа юм байна. Крым 2014 онд Оростой нэгдснээс хойш Украин Северо-Крымскийн сувгийг хаах болжээ. Тухайн үед Крым энэ усан сувгаар усан хангамжийнхаа 80 хувийг авдаг байсан юм. Үүнээс хойш Крым дотоод усны нөөцөө ашиглаж байгаа аж.
Харин Википедид тавигдсан мэдээллээр дээрх сувгийн 1961-1971 онд Зөвлөлт Украины Херсон, Крым мужийн хуурайшилттай нутаг дэвсгэрийг усжуулах зориулалтаар босгожээ. Сувгийн усыг 1950-иад онд дүүргэсэн Днепр мөрний доод урсгал дахь Каховскийн усан сангаас авдаг байна.
М.ЭРДЭС