2014 оны наймдугаар сараас хойш АНУ-ын толгойлсон Террорын эсрэг эвслийн нисэх хүчний цохилтод хамгийн багадаа 352 ирак, сиричүүд амь үрэгджээ. Ням гаригт гаргасан “Мятрашгүй эр зориг” ажиллагааны нэгдсэн командлалын тайланд энэ тухай өгүүлжээ. Террорын эсрэг ажиллагаа эхэлснээс хойш тус улсуудад 20205 агаарын цохилт хийсэн байна.
Мөн илтгэлд 2014 оны наймдугаар сараас хойш “нонкомбатант” хэмээн нэрлэгддэг сайн дурынханаас 45 хүн амь үрэгдсэн бол 2016 оны арваннэгдүгээр сараас 2017 оны наймдугаар сард өмнө нь мэдээлэгдээгүй 80 хүний үхлийг дурьджээ. Түүнчлэн тус илтгэлд Исламын Улс бүлэглэлийн террористуудыг ялах ажиллагааны үеэр энгийн иргэд санамсаргүйгээр үрэгдсэнд бид харамсаж байна.
Хэлмэгдэгчдийн ар гэрийнхэн бидний гүн эмгэнэлийг хүлээн авна уу гэсэн байна. Панарабын теле суваг Al Mayadeen Өнгөрсөн ням гаригт (2017.04.30) Сирийн хойд нутгийн Ракка хотын террористуудыг бөмбөгдөх үеэр 14 энгийн иргэд амь үрэгдсэнийг мэдээлсэн. Үүнээс өмнө дөрөвдүгээр сарын 18-нд Аль-Букамаль хотод эвслийнхэн агаарын довтолгоо хийх үеэр 16 энгийн иргэн амь алдаж, 40 орчим хүн шархадсан юм.
Мөн үүнээс нэг хоногийн өмнө эвслийн хүчний онгоцнууд Аль-Хусейния суурин дахь хөдөө аж ахуйн мэргэжлийн сургууль болон хэд хэдэн орон сууцыг пуужингаар харвах үеэр долоон энгийн иргэн алагдаж, өөр 12 хүн шархадсан байв. Сирийн хүний эрхийн байгууллага АНУ-ын толгойлсон эвслийн агаарын цохилтын улмаас сүүлийн сард Оросын эвсэл эсвэл “Исламын улс” бүлэглэлийнхэний галд өртөгсөдөөс илүүтэй олон хүн амиа алдсан гэж өнгөрсөн гуравдугаар сард мэдээлжээ.
М.ЭРДЭС
Эх сурвалж. Globallookpress.com