Агаар мандалд хуралдсан цахилгаан цэнэг газарт буух үзэгдлийг аянга гэдэг. Сургуульд сурч байхад физикийн хичээлээс үүлс нь цахилгаан цэнэгийг хурааж авдаг талаар зааж байсан нь гэнэт санаанд тань бууж байна уу? Аянга нь агаар мандлаас газарт буухдаа янз бүрийн хэлбэрээр буудаг. Тухайлбал, тунадас байдлаар, бөмбөлөг хэлбэрээр, эсвэл хүчтэй ниргэх гэх мэт олон янз байдаг аж. Англи нэр нь Red sprite, монголчилбол Улаан аянга гэж бас байна.
Зурагт маш тод аянга үүлэн дунд цахилж байгаа нь тодорхой буужээ. Харин голын зургийг харвал тэр тод аянганы дээд талд улаан туяатай зүйл байгаа нь маш ховор тохиолддог өнөөх улаан аянга юм. Энгийн аянга гадрагаас ойролцоогоор 20 хүртэлх км-ийн өндөрт бий болдог бол энэ улаан аянга нь 50-100 км-ийн өндөрт маш богино хугацаанд (нэг секундыг сая хуваасны хэдхэн хоромд) бий болдог аж. Гэхдээ уг үзэгдэл маш ховор тохиолддог ба яг хэрхэн бий болдог, манай бөмбөрцөгийн цахилгаан хэлхээнд хэрхэн нөлөөлдөг, мөн бусад дээд агаар мандлын үзэгдлүүдтэй хэрхэн холбогддог тухай тодорхой мэдээлэл, тэр тусмаа энгийн ойлгомжтойгоор мэдлэг болгоод авчих мэдээлэл бараг байдаггүй юм байна.
Ингээд аянга яаж бий болдог талаар энгийнээр нэг бүрчлэн тайлбарлах гээд үзье. Үүл нь аажмаар нэмэгдэж, угаас сөрөг температур нь өндөр давхрага руу өсөн нэмэгдэж, улмаар хүнд мөсөн талст үүсч эхэлдэг ба энэ үед үүлний өнгө бараан болдог байна.
Агаар мандал дахь мөсөн талстууд болон усан дуслууд бүхий үүл нь цахилгаанаар цэнэглэгддэг. Үүний дараа ус, мөс унах үед үүлний доод хэсэгт сөрөг цэнэг шилжинэ. Энэ үед үүлний дээд хэсэг нь эерэг цэнэгтэй, доод хэсэг нь сөрөг утгатай байдаг. Үүлний дээд ба доод хэсгүүд хэдэн зуун сая вольтын маш өндөр хүчдэлтэй байдаг гэхээр тун аюултай санагдаж байгаа биз. Ингээд үүл-газрын хооронд, үүл-үүлний хооронд, үүлэн дотор буюу үүлний цахилгаан цэнэгтэй бүс хооронд цахилгаан цэнэг урсах үзэгдлийг аянга гэнэ. Аянга нь халуун агаар, хүйтэн агаар холилдох, тэдгээрийн зааг дээр бий болдог байна.
Дэлхий дээр секундэд ойролцоогоор 40-50 удаа аянга ниргэдэг. Өөрөөр хэлбэл жилд дунджаар 1.4 тэрбум удаа ниргэх ба үргэлжлэх дундаж хугацаа нь 30 микросекунд гэнэ. Дэлхий дээрх аянга цахилалтын 25 хувийг үүл-газрын аянга эзэлдэг аж.
Аянга нь шороон шуурга, ой хээрийн түймэр, хар салхи, галт уулын дэлбэрэлтийн үед ч тохиолддог. Мөн өвлийн хүйтэнд ч аянга ниргэдэг гэнэ шүү. Аянга ниргэх үзэгдлийн 70 хувь нь агаар мандлын хамгийн халуун хэсэгт буюу халуун оронд тохиолддог бол манай Монгол улс ч аянга ниргэлтийн идэвхитэй бүсэд оршдог байна.
Аянга цахилах үед гэрэл нь шууд харагддаг бол хэдэн секундын дараа чимээ нь сонсогддог. Учир нь аянгын гэрлийн хурд нь дууны хурдтай харьцуулахад дуу чимээний хурдаас хамаагүй өндөр хэмээн тайларлаж болно.
Чухам энэ бол аянга юм. Аянга хэмээх байгалийн гайхамшигт үзэгдлийг хэрхэн бий болдгийг мэдэж авлаа. Харин эхэнд дурьдсанчлан хэчнээн олон янзаар цахилж, ямар гайхалтай, сонирхолтой үзэгдлийг бий болгодог талаар сонирхвол youtube-ээс хангалттай олон бичлэгийг үзэх боломжтой.
Улаан аянгын үзэгдэл:
1 comment
УЛААН АЯНГАНЫ БИЧЛЭГ НЬ ЭРГҮЙЙ ТЭНЭГ ХҮМҮҮСИЙН ХИЙСЭН ЗАВААН ЖАНХУУ БАЙНА.