[starbox]
Нэгдсэн зөвлөл байгуулагдлаа. Шведийн Вант Улс дахь Монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын НЭГДСЭН ЗӨВЛӨЛ-ийн анхдугаар чуулга уулзалт 2017 оны 04 сарын 30-ны өдөр боллоо.
Швед улсад үйл ажиллагаа явуулж байгаа холбоо, төрийн бус байгууллагууд, төвүүд, төсөл гэх зэрэг олон нийтийн үйл ажиллагааны бүх хэлбэрийн байгууллагууд болох Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо, Монголын Соёл, мэдээллийн төв, Шагайн харвааны холбооны салбар зөвлөл, Эх хэл соёлыг хөгжүүлэх Төгс билэгт төв, Швед-Монгол эх хэл, соёл, утга зохиолын Хос жигүүр төв, Швед дэх Монголын залуучуудын холбоо, Спортын Од, MGL клуб, Positive Mongolia төсөл, Волейболын Сүлд клуб, Гэрэл зураг сонирхогчдын бүлгэм зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Чуулга уулзалтаас нь тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны туршлага мэдээлэл солилцох, цаашдын хамтын ажиллагааны боломжоо тодорхойлох үндсэн зорилготой ТББ-уудын НЭГДСЭН ЗӨВЛӨЛ-ийг байгуулж Ерөнхий зохицуулагчаар Н.Номин-Эрдэнийг санал нэгтэй сонголоо. Чуулга уулзалтанд Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Энхсайхан болон Зөвлөх Б.Батцэцэг нар оролцож Нэгдсэн зөвлөл болон холбоод байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллахаа илэрхийлж, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал бодлоо илэрхийллээ.