Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, АН-ын дотоод сунгаанд оролцохоор Р.Амаржаргал, Л.Болд нар бүртгүүлжээ. Тус намаас Хотын дарга асан Э.Бат-Үүл, “Женко” Х.Баттулга, “Буян”-гийн Б.Жаргалсайхан, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав нар Ерөнхийлөгчид өрсөлдөх гэж буйгаа намын даргадаа дуулгаад байгаа.