Парисын 1998 оны авто шоугаар ВАЗ үйлдвэр Рапан хэмээх концепт-карыг танилцуулж байжээ. Уг автомашин нь эсрэг тийш нээгддэг дугуй хаалга, шилэн дээвэр, эргэдэг урд суудал, тэгш шал гээд олон сонирхолтой шийдэлтэй байв.
Рапаны загварыг анх гаргахдаа зүүднээсээ санаа авсан аж. Дизайнер Владимир Плешов Нью-Йоркын тэнгэр баганадсан барилгууд, хатуу шулуун гудамжуудыг зүүдэлж, өглөө нь машиныхаа скизийг гаргажээ. Тэрээр Рапаны үндэс суурийг тавих идэвхтэй платформ төслөө 1987 оноос хойш боловсруулсан байдаг юм.
Рапаны цахилгаан мотор нь урдаа, хөтлөгч нь зөвхөн урд дугуйндаа байсан төдийгүй машины хаалга нээгдэх үед жолооны дамжуулга нь босоо чиглэлд шилждэг байсан юм. Харамсалтай нь тухайн үед цахилгаан автомашинд хөрөнгө оруулах хүн олдоогүйн улмаас уг сонирхолтой төсөл зогссон түүхтэй.