Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
​Мэргэжлийн, эрүүл сэтгүүл зүйн төлөө редакцууд нэгджээ – updown.mn

​Мэргэжлийн, эрүүл сэтгүүл зүйн төлөө редакцууд нэгджээ

Монголын сэтгүүл зүйн салбарт өнөөдрийн байдлаар өдөр тутмын есөн сонин, өргөн нэвтрүүлгийн болон кабелийн 127 телевиз, 100 орчим цахим сайт үйл ажиллагаа эрхэлж байна. Энэ нь багтаамжийн хувьд Монгол Улсын гурван  сая хүн ам болон мэдээллийн зах зээлдээ ахадсан тоо бөгөөд сэтгүүл зүйн редакцууд, сэтгүүлчдийг нэгдэх шаардлагатайг харуулж байгаа юм.

Иймд Монголын сэтгүүл зүйг мэргэжлийн байлгах, сэтгүүл зүйг сэтгүүл зүйгээр нь авч үлдэх нэгдлийг эхлүүлж  цахим сэтгүүл зүйн зарим редакц, сэтгүүлчид санаачлан  “Мэргэжлийн редакцуудын ҮГ нэгдэл”-ийг байгууллаа.

Захиалгагүй, эрүүл сэтгүүл зүй, шантаажгүй сэтгүүл зүйн төлөө мэргэжлийн редакцын зарчмаар үйл ажиллагаа явуулах зорилго бүхий  “ҮГ” нэгдлийг

 www.news.mn

 www.iToim.mn

 www.eagle.mn

www.control.mn

www.shuud.mn-ийн редакцууд санаачилсан бөгөөд зорилго нийлэх, шалгуур хангах цахим сэтгүүл зүйн редакцуудыг хамтран ажиллахыг уриалж, гишүүнээр элсэхийг урьж байна.

Эрүүл сэтгүүл зүйн төлөө, шантаажгүй сэтгүүл зүйн төлөө мэргэжлийн редакцын зарчмаар “ҮГ” нэгдэлтэй хамтран ажиллах, гишүүнээр элсэх редакцууд нь дараах шаардлагуудыг хангасан байх шалгууртай.

1. Редакцын хөрөнгө оруулагчид, өмчлөгч, санхүүжүүлэгчдээ ил тод зарлахыг зөвшөөрөх,

2. Сэтгүүл зүйн зарчим, сэтгүүлчийн мэргэжлийн Ёс зүйн кодыг чанд мөрдөж ажилладаг байх,

3. Сэтгүүл зүйн редакцын зохион байгуулалтаар 3-аас доошгүй жил ажилласан байх,

4. Сэтгүүлчдийнхээ цалинг сар бүр олгож, НДШ-ийг таслахгүйгээр 2-аас доошгүй жил төлсөн, НДШ-ийн өргүй байх,

5. Редакцын байртай байх /өмчлөл, түрээс үл хамаарна/

6. МСНЭ-ээс өөр ямар нэгэн эвсэл, холбоонд давхар гишүүнчлэлгүй байх,

7. Өдөр тутам үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тухайн өдрийн нийт контентын 60-аас дээш хувь нь өөрийн сэтгүүлчдийн бүтээл байх.  /Сэтгүүлзүйн редакц, сэтгүүлчдийн оюуны өмчийг хүндэтгэн хамгаалах, copy-paste-ийн хулгайг хязгаарлах/

Дээрх шалгуурыг хангасан редакцууд нь “Мэргэжлийн редакцуудын ҮГ нэгдэл”-д гишүүнээр элсэх, мөн хамтран ажиллах боломжтой.

“ҮГ” нэгдэл нь мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулахаас гадна зарим тодорхой сэдэв, тодорхой үйл явдлууд дээр Монгол Улс, монголчуудын нэгдмэл эрх ашгийн төлөө хүчээ нэгтгэн нэгдсэн бодлого, нэг дуу хоолойгоор ажиллах юм.

“Мэргэжлийн редакцуудын ҮГ нэгдэл”-ийн Удирдах зөвлөл

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн