-Түүнийг яаралтай татаж, байх ёстой газарт нь илгээнэ үү-

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ дипломат эрхээ хэтрүүлэн ашиглаж, хууль бус машины наймаа хийсэн хэргээр БНХАУ-д шалгагдаж эхэлсэн талаарх мэдээллийг бид өмнө хүргэсэн.

Хөх хот дахь Ерөнхий консулаар тав дахь жилдээ ажиллаж буй Д.Мөнх-Эрдэнэ гэгч нь дипломат дугаартай машинуудыг хилээр гарган хятад иргэдэд дамлан худалдсан хэрэгт шалгагдаж байгаа бөгөөд түүнээс машин худалдан авсан Вао Чин Сун нэрт хятад иргэн өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 30-нд баривчлагдан өнөө хэр суллагдаагүй байгаа.

Энэ талаар Вао Чин Сунгийн эхнэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, АТГ-т хандаж гомдол гаргаснаар хэргийн мэдээлэл ийнхүү олонд ил болоод буй аж. Хэдхэн хоногийн өмнө Турк улсад суух Монголын дипломатууд онц их хэмжээний герион тээвэрлэж яван баригдаж дэлхий нийтэд шуугиан тарьсан.

Гэтэл энэ удаад Хөх хотод суугаа Ерөнхий консул ийнхүү хууль бус наймааны хэргээр дахин улс эх орныхоо бузарлаж эхэллээ. Түүний шившигт хэргийн мэдээлэлтэй зэрэгцэн хятад хоолны газарт, хятадуудаар дайлуулсан хоолныхоо тавгийг долоож буй зураг нь цахим сүлжээнд цацагдлаа.

Хятад иргэнээр согтож унатлаа дайлуулж, улмаар хоолны тавгаа нохой шиг долоож буй энэхүү гутамшигт зураг нь эгэл жирийн монгол иргэдээ ёстой нүүр хийх газаргүй болгож байна. Монгол Улс минь, төр засаг минь даанч дээ.

Ингэтэл турж үхэх шахсан, ичиж зовох булчирхайгүй болж эрээгээ алдсан нөхдийг элдэв хууль дүрэмд баригдалгүй яаравчлан татаж, дипломат албандаа “ОНЦ БАЙДАЛ” зарлаач ээ. Монгол Улсын итгэмжлэгдсэн төлөөлөгч, дипломат эрх бүхий эрхэмсэг консул яаж ингэж чадав аа.

Дахин олон гутамшгийг сонсохгүйн тулд улстөрийн томилгоогоор илгээгдсэн бүх элчин, консулуудыг яаралтай татаж, улс орныхоо нэрийг буртаглаж болзошгүй гэмт үйлдлүүдийг таслан зогсоох цаг болж.

Эх сурвалж: Нийгмийн толь

By updown

29 thoughts on “Хятад иргэнээр дайлуулж, тавгаа долоотлоо дор орсон консул Д.Мөнх-Эрдэнэ хаана байна”
    1. Гадаад консулаар сууж буй этгээдийг Монголын хамгийн адгийн шааруудыд болох гудамжнаас олж аваад илгээдэг юм уу эсвэл хамгийн өлөн шуналтай цадаж ханахаа мэддэггүй этгээдийг сонгож аваад явуулдаг юм уу? Дандаа энд тэнд консулын нөхдүүд эх орноо гутааж, нүүр хийх газаргүй болгох юм аа:

    2. Ёо бие биенийгээ муу хэлэх юм ер алга бүгд хулгайч юм бишүү, ямар хэцүү юм бэ? Мөнх-Эрдэнэ гэдэг залуу ямар аймаар юм бэ? баримт цуглуулаад л сууж байдаг, 2 хулгайч бие биенийхээ харыг гайхав гэгч болж байна даа.

  1. Оронд нь очиж суух гэсэн овьлоггүй нэгний хийж байгаа зүйл байна.

  2. Uu har balai yum chini ulsuj vheh gej bsiin bh daa. Turaal.n nobshiig nytagt ni irvvlj tumur zam.n bvteen baigyylaltiin ajild yabuulmaar yum.

  3. Эх орныхоо ттөлөө бага цалинтай ажилд зүтгэж байгаа дипломатчидынхаа цалинг нэмээч!..

    1. ЦАЛИН БАГАДААД БАЙГАА ЮМ БОЛ ҮХСЭНЭЭ ХИЙЖ ҮХЭН ХАТАН ЗҮТГЭЖ ЯВААД БАЙГААН

  4. Энэ хvн ч дvvрч, зохих ялаа эдлэх байх харин томилсон албан тушаалтан нь хэн бэ? Тэр хvн ямар хариуцлага хvлээх бол.

  5. Mongolchuud uulan ewtei bhda huchtei unen ug l dee gehdee hun huneesee shaltgaalaad ewtei bna gd hetsvv boljdee negent l ewtei bj chadahguigees hoish hun tus burnee eh oroniihoo tuluul yavdag yum shvv ene arai heternee ner hugarhaar yas hugar buur tsaashaa yum bishvv uhvel taarna.

  6. Баянхонгор аймгийн гар штээ, №1 том ах нь татчих байлгүйдээ, нэг нам, нэг намын хүн байна даа

  7. Гадаадад арын хаалганы ёс зүйгүй хамгийн новш шаарууд нь элчин сайд, консул, ажилтнаар томилогддог юм байна даа.

  8. Юу нь муу байгаан? Манайхан чинь угаасаа л ингэдийншдээ. Манай Нямка бол тавгаа долоогоод дараа нь бөөлжсөн. Бөөлжсөө бас буцаагаад долоосон гэсэн.

  9. Та нар энэ зургийг авсан хүнийг бодож үзсэнүү. Тийм л сүрхий эх оронч юм бол ингээд зураг дараад лалартаж суухаар хажуугаас нь болиоч гээд хэлчиж яадахгүй. Худлаа урдаас нь харж инээж байгаад зургийг нь дарчаад дараа нь тавьж байдаг. Яг ийм новшнуудаас эхэлж салах хэрэгтэй байх шүү.

  10. Энэ хүнийг хэн явуулсан, ямар арга залиар 5 жил ажиллав, ард нь хэн байна вэ гэдэг чухал байна. АТГ шалгаж барах уу. ГХЯ мэдэж л байгаа даа.

  11. Гадаад хэргийн сайд өөрөө үл бүтэх хүн ийм улсаараа өөрийнгөө хүрээлүүлж байгаа Цогтбаатар СҮ Батболд нарын хэргийг яагаад шалгахгүй удаад байна Монголд улс төрийн шорон , онцгой комисс хоёр хэрэгтэй болжээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн