2019 оны гуравдугаар сараас 2022 оны хоёрдугаар сар хүртэл хэрэгжих “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” /ТСТМБС/ төсөл нь ХБНГУ, Австрали болон БНСУ-ийн засгийн газрын санхүүжилтээр Монгол Улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) хамтран хэрэгжүүлж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Дэд Сайд С.Мөнгөнчимэг, ХБНГУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Штефан Дуппел, Австрали улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Дэйв Восен, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Жу Хэн Нан, төсөлд хамрагдаж буй 7 МБСБ-уудын удирдлагууд, аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд оролцох юм. Үйл ажиллагааны үеэр төслийн үйл ажиллагааны чиглэлийг танилцуулахаас гадна МБС дахь аж ахуйн нэгжийн оролцооны талаар хэлэлцэнэ.
ТСТМБС төсөл нь Монгол улсын долоон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг сонгогдсон мэргэжлийн чиглэлээр чадамжийн төв болон тогтвортой хөгжих, чадамжийн төвийн эрхзүйн зохицуулалт болон санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгоход болон МБС-ын багшийн бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах тогтолцоог төгөлдөржүүлэх Монгол улсын ХНХЯ-ыг дэмжин ажиллана.
Чадамжийн төв:
Монгол улсын МБС-ын тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжиж буй уг төсөл нь Улаанбаатарын, баруун, зүүн, төвийн болон говийн бүсүүдэд нийт долоон чадамжийн төвийг тогтвортой хөгжүүлэхэд дэмжин ажиллана. Чадамжийн төвүүд нь сонгогдсон мэргэжлийн дагуу төрөлжин хөгжиж, олон талт үйл ажиллагаа явуулах, МБС-ын тогтолцоонд шинийг эрэлхийлж, мэдлэг чадвар түгээн дэлгэрүүлэх үүргийг гүйцэтгэнэ. чадамжийн төвүүд нь үйлдвэрлэлийн механик, гагнуур, үйлдвэрлэлийн мехатроник, мужаан болон барилгын мэргэжлийн чиглэлээр ыг өндөр түвшинд явуулах болно. Чадамжийн төвүүдийн эрхзүйн орчныг бүрдүүлэх, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгоход мөн дэмжин ажиллана.
Чадамжийн төвүүд нь суралцагсдад өндөр чанартай сургалт олгохоос гадна бусад МБС-ын багш нарыг сургах, аж ахуйн нэгжүүдийн захиалгат сургалтыг зохион байгуулах, богино хугацааны сургалтаар ажилгүй иргэдэд хөдөлмөр эрхлэх ур чадвар олгох, түүнчлэн ур чадварын үнэлгээ хийж түвшин тогтоох болон Дэлхийн Ур Чадварын Тэмцээний оролцогчдыг бэлтгэх зэрэг олон талт үйл ажиллагаатай байна. Төслийн хүрээнд чадамжийн төв болон хөгжих 7 сургууль:
Улаанбаатарын бүс:
- Барилгын Политехник Коллеж
- Техник Технологийн Политехник
- Монгол Солонгосын Политехник Коллеж
Баруун бүс:
- Завхан аймаг дахь Политехник Коллеж
Зүүн бүс:
- Дорнод аймаг дахь Политехник Коллеж
Говийн бүс:
- Өмнөговь аймаг дахь Политехник Коллеж (Гагнуурын чадамжийн төв)
Төвийн бүс:
- Дархан-Уул аймаг дахь Уул Уурхай Эрчим Хүчний Политехник Коллеж
МБС-ын багшийн хөгжил
МБС-ын багш нарыг бэлтгэх, мэргэшүүлэх болон давтан сургах тогтолцоог бий болгоход ХНХЯ-ыг дэмжин ажиллана. Мэргэшүүлэх болон бэлтгэх сургалтын багцуудыг боловсруулж хэрэгжүүлнэ. МБС-ын багшийн сургалтыг илүү дадлагад чиглүүлж, МБС-ын салбарыг багшлах боловсон хүчнээр тасралтгүй хангах замаар мэргэжлийн боловсрол, сургалтын чанарт эергээр нөлөөлөх болно.